Online Library TheLib.net » Урианхайн өв соёл
Улаанбаатар: Admon, 2008. — 549 х.
Монгол Улсын ШУА Хэл зохиолын хүрээлэн. Алтайн урианхайн угсаатны судлал-хэлшинжлэлийн цоморлиг (тайлан). Ойрад судлалын чуулган-VI. Documenta Oiratica collecta, 6.
ISBN 978-99929-0-525-5
Тагна Саяаны нуруунаас Монгол Алтай хүртэлх уулсаар голдуу нутагладаг, цаа болон мал аж ахуй эрхэлдэг тува, соёд урианхай зэрэг ястнуудыг нийтэд нь урианхай хэмээн лавтай 12-р зууны үеэс нэрлэж байжээ. Урианхайг дотор нь Хөвсгөлийн урианхай, Монгол Алтайн урианхай хэмээн хуваан үзэж болно. Хөвсгөлийн урианхай нарыг ойн болон талын гэж ангилж болох юм. Ойн иргэд буюу цаатан нар нь түрэг угсааны хүмүүс юм. Талын буюу мал аж ахуй эрхэлж амьдардаг урианхай нь Монгол угсааны хүмүүс юм. Ойн иргэд буюу цаатан иргэд, Тувагийн Тож цаатан урианхай нарын дээд өвөг гэж үздэг. Түрэг Монголд угсааны хэсэг бүлэг хүмүүс түүхэн хөгжлийн үед уул тайгаар амьдрагчид нь цаа маллаж , бэл голоор нутаглагчид нь малын ажил, ан агнуур эрхлэн аж төрдөг байжээ гэж Раашид-Ад-Дин Судрын чуулган хэмээх номдоо бичиж үлдээжээ. Урианхай нар гол төлөв уйгар, соёд овгуудаас бүрдэж байна гэж угсаатны зүйч эрдэмтэн С.Бадамхатан үзэж байна.
Download the book Урианхайн өв соёл for free or read online
Read Download
Continue reading on any device:
QR code
Last viewed books
Related books
Comments (0)
reload, if the code cannot be seen